ЭМЯ: Улаанбаатарт 883, орон нутагт 140 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа ЭМЯ: Улаанбаатарт 883, орон нутагт 140 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Улаанбаатарт 883, орон нутагт 140 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

2021 оны 6 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,045 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,024  хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд  бүртгэгдсэн халдварын тоо 61,396 болж байгаа.

Шинээр илэрсэн 1,024 тохиолдлын нэг нь зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодын бөгөөд

  • 883 нь Улаанбаатар хотод
  • 140 нь орон нутагт бүртгэгдлээ.

Харин зөөвөрлөгдсөн тохиолдлын хувьд тавдугаар сарын 26-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн дундаас нэг халдвар батлагджээ.

Мөн хугацаанд 535 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 51,983 болж нэмэгдлээ.

Түүнчлэн өнгөрсөн хоногт 78 болон 80 настай хоёр хүн уг өвчний хүндрэлээр эндлээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан." гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627473
0 эможи

keyboard_arrow_up