ЭМЯ: Халдварын 790 тохиолдол илэрч, 7 хүн нас барлаа ЭМЯ: Халдварын 790 тохиолдол илэрч, 7 хүн нас барлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Халдварын 790 тохиолдол илэрч, 7 хүн нас барлаа

2021 оны 6 сарын 01

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өгч байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр  "Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8,618 хүний сорьцод шинжилгээ хийхэд 790 хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 59,229 болж байна.

Шинээр илэрсэн 790 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн. Үүнээс

  • 681 нь Улаанбаатар хотод
  • 109 нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 327 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 50,763 боллоо.

Түүнчлэн долоон иргэн өчигдөр эндлээ. Тухайлбал,

  • 75 настай эмэгтэй,
  • 68 настай эрэгтэй,
  • 44 настай эрэгтэй,
  • 44 настай эрэгтэй,
  • 83 настай эмэгтэй,
  • 59 настай эрэгтэй,
  • 85 настай эмэгтэй нас баржээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627403
0 эможи

keyboard_arrow_up