УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЭКМО АППАРАТААР ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ  ЭХЭЛЛЭЭ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЭКМО АППАРАТААР ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЭКМО АППАРАТААР ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021 оны 5 сарын 27

Arslan.mnУлсын Гуравдугаар төв эмнэлэг нь 2021 оны 04 сарын 13-ны өдрөөс коронавируст (Ковид-19) халдварын эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлан эмчлэх шаардлагатай эмчлүүлэгчийн 80 орыг тус тус дэлгэн үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
       2021 оны 05 сарын 25-ний өдөр Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-наас Maquet Getinge брендийн Cardiohelp маркийн биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх (ЭКМО) аппаратыг дагалдах хэрэгслийн хамт хүлээн аваад бэлтгэл ажилаа хангаад байна.

Хүн амын дундах коронавируст цар тахлын халдварын өвчлөлийн тоо нэмэгдэж суурь хавсарсан өвчний хүндрэл болон амьсгалын цочмог дутагдлаар хүндрэх эрсдэлтэй нөхцөл байдлын үед биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх эмчилгээ буюу ЭКМО эмчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн нь цаг үеэ олсон чухал үйл явдал болж байна. 

Arslan.mn

УГТЭ-ийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн их эмч Ш.Энх-Амгалан: 
Манай орны эмч мэргэжилтнүүд энэ орчин үеийн өндөр үр дүнтэй эмчилгээг хэд хэдэн тохиолдолд амжилттай хэрэглэсэн нь үнэхээр бахархалтай байгаа.
       Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах хүрээнд дэлхийн бренд, чанарын өндөр стандарт, шаардлагыг бүрэн хангасан, эдэлгээ урттай, тоног төхөөрөмж хуваарилсан явдалд тус эмнэлгийн нийт эмч, ажилтнууд туйлын талархалтай байна. 
Биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх эмчилгээ буюу ард түмний хэлж ярьж заншаад байгаа уушги орлуулах энэ аппарат нь энэ корона вирусын цар тахлын үед олон хүнд шаардлагатай тусламжийг үзүүлэхэд чухал түлхэц өгнө. 

Энэ эмчилгээний арга нь зөвхөн коронавирусын шалтгаантай уушгины хатгаа, амьсгалын дутагдлын үед хэрэглээд зогсохгүй цар тахал дуусны дараа  бусад вирусын шалтгаант уушгины хатгалгаа болон олон өвчин эмгэгийн эмчилгээнд ашиглагдах тул олон жил үр дүнтэй хэрэглэж, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахад ашиглана.


Энэ аппарат, энэ эмчилгээгээр амьсгалын дутагдлын үед уушгины үйл ажиллагааг дэмжих, орлуулах эмчилгээ хийхээс гадна цус эргэлт, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг тул эрчимт эмчилгээний практикт ашиглахаас гадна зүрхний мэс заслын салбарт бүр цаашилбал зүрх шилжүүлэн суулгах эмчилгээнд ч ашиглах төлөвлөгөөтэй байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627323
1 эможи

keyboard_arrow_up