ЭМДЕГ: MRI оношилгоо хийлгэхэд даатгуулагч танд ЭМД-ын сангаас ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? ЭМДЕГ: MRI оношилгоо хийлгэхэд даатгуулагч танд ЭМД-ын сангаас ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: MRI оношилгоо хийлгэхэд даатгуулагч танд ЭМД-ын сангаас ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?

2021 оны 5 сарын 14

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ иргэд даатгуулагчдадаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс "Хэрэглэгчтэй харилцах төв"- тэй болж 1800-1363 лавлах утсаар мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа.

Иргэдийн зүгээс эрүүл мэндийн даатгалын хураамжаа хэрхэн, яаж, хаана төлөх, ЭМД-ын шимтгэлтэй холбогдуулан их хандаж байгаа бөгөөд ЭМДЕГ-аас энэ удаа "MRI оношилгоо хийлгэхэд даатгуулагч танд ЭМД-ын сангаас ямар хөнгөлөлт үзүүлэх" талаар мэдээллийг хүргэж байна.

Ерөнхий оношилгоо, шинжилгээгээр онош нь тодрох боломжгүй, нарийн оношилгоо хийлгэх шаардлагатай үед MRI оношилгоог зөвхөн  эмчийн заалтаар хийлгэнэ. Энэ тохиолдолд MRI оношилгоог тодосгогч бодис ашиглан хийж болно. 

Тодосгогч бодисын төлбөр нь 150 мянган төгрөг бөгөөд үүнээс 70 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлнө.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626916
2 эможи

Erdenejargal Tuvshintulga
2023-10-22 18:39
Bayrlalaa yg tsagaa olson medeelel bn
ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up