Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд “СУВИЛАГЧ“ НАРТАА хүндэтгэл үзүүллээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд “СУВИЛАГЧ“ НАРТАА хүндэтгэл үзүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд “СУВИЛАГЧ“ НАРТАА хүндэтгэл үзүүллээ

2021 оны 5 сарын 12

Arslan.mn

Өнөөдөр  "Олон улсын сувилагчдын баяр" -ын өдөр тохиож байна. Энэ хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр сувилагч нараа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл хүн ардынхаа сэтгэцийн эрүүл мэндийн төлөө гар нийлэн ажиллаж байгаа нийт сувилагч, туслах сувилагч, үйлчлэгч нартаа  "Олон улсын сувилагчдын баяр"-ын мэнд хүргэж, гарын бэлэг гардууллаа.

Дашрамд дурдахад, СЭМҮТ нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн коронавирусийн халдвартай, сэтгэцийн эмгэгтэй эмчлүүлэгчдийг тусгаарлан эмчилгээ хийж ажиллаж байгаа юм.

Мөн цар тахлын үед тус төвөөс коронавирусээр халдварласан иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө тогтмол өгөх, 1800-2000 утсаар иргэдэд тогтмол сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626843
0 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up