ЭМЯ: Вакцин хийлгэсний дараа нас барсан гэх эмэгтэйн шалтгааныг шүүх шинжилгээгээр тогтооно ЭМЯ: Вакцин хийлгэсний дараа нас барсан гэх эмэгтэйн шалтгааныг шүүх шинжилгээгээр тогтооно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Вакцин хийлгэсний дараа нас барсан гэх эмэгтэйн шалтгааныг шүүх шинжилгээгээр тогтооно

2021 оны 5 сарын 12

Arslan.mn

Чингэлтэй дүүрэгт нэг сартай нялх хүүхэдтэй, 44 настай эмэгтэй вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд маргааш нь нас барсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулахад "Вакцины дараа илэрч буй урвалыг богино хугацаанд болон ерөнхий биеийн, хэсэг газрын урвал гэж ангилдаг. Богино хугацаанд илрэх урвал буюу амь насанд аюултай байх урвал вакцин хийлгэснээс хойш эхний 30 минутад илэрдэг. Нас баралтад хүргэдэг шок гэж үздэг учраас вакцин хийлгэснээс хойш эмчийн хяналтад 30 минут байлгадаг. Тиймээс энэ хугацаанд илрэх урвалаас л бид хамгийн их болгоомжлох ёстой. Цаашид тухайн хүнд ямар хэвийн урвалууд илэрч байгаа дээр тандалт судалгаа хийдэг" гэлээ.

Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох өчигдөр мэдээлсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн вакцин хийлгэсний дараа нас барсан хүмүүсийн нас барсан шалтгааныг эцэслэн тогтооно. Үүний дараа ЭМЯ тодорхой мэдээллийг өгнө" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626818
1 эможи

Иргэн
2021-05-12 13:53
Наад хяналтын 30 минут гэдэгт чинь хэн ч итгэхгүй шүү дээ.
keyboard_arrow_up