АӨСҮТ: Ургамлын тоосны ХАРШИЛ гэж юу вэ? АӨСҮТ: Ургамлын тоосны ХАРШИЛ гэж юу вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АӨСҮТ: Ургамлын тоосны ХАРШИЛ гэж юу вэ?

2021 оны 4 сарын 30

Арьс өвчин судлалын үндэсний төвөөс /АӨСҮТ/ цуврал зөвлөгөөг хүргэж байна.   

Монголчуудын хувьд хамгийн түгээмэл тохиолддог харшил нь ургамлын харшил юм. Ургамлын харшил нь жил бүрийн 4-9 саруудад үргэлжилдэг бөгөөд эдгээр саруудаас бусад үед эмчилгээ хийлгэх, сорил тавиулж, харшлаа тодорхойлуулаад харшилтай зүйлсээсээ зайлсхийх хэрэгтэй.

Лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадны хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал гарч байгаа үзэгдлийг ургамлын харшил гэнэ. 

Хамар битүүрэх, найтаах, нус, нулимс элбэгших, нүд тагнай загатнах, хүндэрвэл хоолой сэрвэлзэн ханиах, салст бүрхэвч улайж, хавагнах, амьсгал авч чадахгүй болох, арьсан дээр ямар нэгэн харшлын сэжиг илрэх, самалдаг зузаарах байдал үргэлж тохиолдоно.

Зовиур нэгэнт илэрсэн бол хувийн хамгаалах хэрэгсэл болох малгай, бээлий, маск, нүдний шилийг зүүж хэвших хэрэгтэй. Өглөөний 04:00-10:00, оройны 17:00-20:00 цагуудад агаарт ургамлын тоос их дэгддэг нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс ургамлын гаралтай харшилтай бол энэ цагуудад аль болох гадуур явахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн бороо орсны дараа нар гарсан үед ургамлын тоос их дэгддэг. Тэр үеэр ч гэсэн гадуур явахгүй байх, цонх хаалгаа битүүлж хаах хэрэгтэй. Ургамлын тоос нь хүний бие, хувцсан дээр наалддаг тул гаднаас орж ирээд боломжтой бол усанд орох, ам хоолойгоо зайлах, хувцсаа тайлж далд шүүгээнд хийх хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгчийг жилийн дөрвөн улирлын турш хэрэглэж элдэв тоосыг шүүж болно. 

Та хөл хориотой эдгээр өдрүүдэд арьсны өвчлөл, харшил, хүүхэд, арьс гоо засал, мэс засал зэрэг төрөлжсөн тусламж, үйлчилгээг 70135036 дугаарт хандаж авах бүрэн боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626259
0 эможи

keyboard_arrow_up