Сүүлийн 24 цагт дахин найман хүн нас барж, нас баралт 110 боллоо Сүүлийн 24 цагт дахин найман хүн нас барж, нас баралт 110 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сүүлийн 24 цагт дахин найман хүн нас барж, нас баралт 110 боллоо

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.30/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1356 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатар хотод, 138 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Харин тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 28 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 35979 боллоо.

Тэгвэл өнгөрсөн хоногт 923 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Харамсалтай нь, өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авч, эмчлэгдэж байсан найман иргэн нас баржээ. Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 110 болж байна.

  • 61 настай эмэгтэй,
  • 67 настай эмэгтэй,
  • 73 настай эмэгтэй,
  • 48 настай эрэгтэй,
  • 64 настай эрэгтэй,
  • 59 настай эрэгтэй,
  • 32 настай эмэгтэй,
  • 84 настай эмэгтэй нас баржээ.

Нас барсан нийт 110 иргэний ихэнх нь хавсарсан хууч өвтэй байсан талаар хэлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
626256
2 эможи

Зочин
2021-04-30 11:30
хөл хорио гэж юм байхын ач тус гарахаас өнгөрөө юу
keyboard_arrow_up