О.Баатарчулуун: Батлагдаагүй мэдээллийг буруутай юм шиг түгээж байгаа нь “УЛС ТӨРИЙН ГҮТГЭЛЭГ“ О.Баатарчулуун: Батлагдаагүй мэдээллийг буруутай юм шиг түгээж байгаа нь “УЛС ТӨРИЙН ГҮТГЭЛЭГ“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

О.Баатарчулуун: Батлагдаагүй мэдээллийг буруутай юм шиг түгээж байгаа нь “УЛС ТӨРИЙН ГҮТГЭЛЭГ“

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг үү гэсэн сэдвээр хэвлэлийн хурал хийж, коронавирусийн цар тахлын үед ажиллаж байгаа эмч нарын нөхцөл байдлын байдлаар мэдээлэл хийж байна. 

Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга О.БаатарчулуунPCR шинжилгээг хуурамчаар үйлддэг гэж цахим хаягуудаар мэдээллийг батлагдсан мэтээр мэдээлж байна. Түүнчлэн 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна.

Дарга нарын гаргасан шийдвэр оновчгүй байсан учраас тахал ингэж дэгдлээ. ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нарыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчид, эмч нар халдвар авч нас барж эхэллээ. Эмч нарт ажлын байрны дарамт учирч байгаа тул ажлаа хийж чадахгүй байна. Шинжилгээ авсан эмч нар хариуг нь өөрчилж чадахгүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлэх хэрэгтэй.

Мөн ЭМ-ийн сайдад хандаж "Эрүүл мэндийн салбарын ажилтнууд халдварт өвчинтэй тэмцэх хүнд нөхцөлд ажиллаж байхад ХӨСҮТ-ийн ажилтнуудыг хуурамч шинжилгээний хариу гаргадаг гэж цахим орчинд буруутгаж байна. Буруутай нь тогтоогдоогүй байхад тодорхой нэр зарлаж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс нэр хүндийг сэргээх, салбарын эмч ажилтнуудын урамшууллыг бүрэн олгож өгөхийг мэдэгдэж байна" гэж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний холбооноос мэдэгдэл гаргасан байна. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625761
3 эможи

ЭМЭЭ
2021-04-20 14:30
МАН гасууд ХЭЗЭЭ Ч АЛДААГАА ХҮЛЭЭДЭГГҮЙ . ОДОО ӨВЧИНИЙГ ДАРАХ ШИЙДЛИЙГ ОЛЖ ЧАДААГҮЙ БОЛОХООР БҮХ БУРУУГАА ЭМЧ ЭМНЭЛЭГРҮҮ ЧИХНЭ . ТЭД АРЬСАА ХАМГААЛАХЫН ТУЛД ГЭМГҮЙ НЭГНЭЭР ТУГ ТАХИЖ СУРСАН ШҮҮ ДЭЭ . ГҮЖИР ҮГЭНД СӨӨМ ҮГНИЙ ХАРИУГҮЙ ГЭДЭГ ҮГ БИЙ .
Zaya
2021-04-20 13:13
Boli2 zuer ene niigemd amidrah arga baihgui boljee ene tendgui huuramch zuils bbvr baitlaa uls tor n irgneeree toglj bdg arai2
Зочин
2021-04-20 12:29
Ийм хүнд нөхцөлд өнгөрсөн явдал ч одоо ч бай энэ асуудлаар хөөцөлдөж эмч нарын дархлааг сулруулж байгаа нь ард иргэдэд маш хортой мэрэгжлийн хүмүүсийг дарамтлаж болохгүйбүү сэтгэл санаагаар унацгаа хамтдаа ард иргэдтэйгээ ковидыг яльцагааяа
keyboard_arrow_up