ХӨСҮТ: Халдвар авсан 14 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна ХӨСҮТ: Халдвар авсан 14 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Халдвар авсан 14 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.09/ 11:00 цагийн ээлжит мэдээллийг өглөө. 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 12,000 мянга гаруй шинжилгээ хийхэд 714 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 13,494 болж байна.

714 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 40 орчим хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 8,522 боллоо. 

Халдварын улмаас 2,560 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 14-ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа.

Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 19 боллоо." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625311
2 эможи

keyboard_arrow_up