Сүүлийн хоногт Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ Сүүлийн хоногт Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүүлийн хоногт Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна. 

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 18 лабораторид 10652 шинжилгээ хийгдэж, 377 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8447 боллоо. 

Шинээр батлагдсан 377 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй байна. Үүний 328 нь Улаанбаатарт бүргэгдэж, нийслэлийн халдварын тоо 7000 боллоо. Аймаг орон нутагт 49 тохиолдол бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 910 хүрлээ.

  • Дархан уул аймагт - 16
  • Өвөрхангай - 6
  • Сэлэнгэ - 4
  • Архангай - 7
  • Төв - 5
  • Хөвсгөл - 5

Сүүлийн хоногт 95  хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,920 боллоо. 

Нийт хийгдсэн шинжилгээнүүд дундах эерэг эзэлсэн хувь огцом нэмэгдэж байна. Энэ нь халдвар хүн амын дунд нэлээд өргөн хүрээтэй тархсаныг илэрхийлсэн үзүүлэлт юм.

Өнөөдрийн байдлаар нийт 1,902 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,637, хүндэвтэр 219, хүнд 34 нэн хүнд 12 хүн байна. Мөн хоёр хүн нас барсан таагүй мэдээг дуулгая. Нас барсан хүмүүс 69 болон 84 настай байсан " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624966
0 эможи

keyboard_arrow_up