Ж.Байгалмаа: Улаанбаатарт 191, орон нутагт 13 тохиолдол бүртгэгдлээ Ж.Байгалмаа: Улаанбаатарт 191, орон нутагт 13 тохиолдол бүртгэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Байгалмаа: Улаанбаатарт 191, орон нутагт 13 тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.23/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Дархан-Уул, Увс, Хөвсгөл, Төв аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 16 лабораторид 12,326 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 206 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,392 болж байна. 206 тохиолдлын 204 нь дотоодод бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр хүртгэгдсэн. Орон нутагт нийт 13 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн хоногт 152 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,722 боллоо.  Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрлээ. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд Улаанбаатар руу хөдөлсөн байна. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,419 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,218, хүндэвтэр 183, хүнд 14, нэн хүнд 4 хүн байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624722
0 эможи

keyboard_arrow_up