Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 89 настай иргэн нас баржээ Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 89 настай иргэн нас баржээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 89 настай иргэн нас баржээ

2021 оны 3 сарын 18

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэхийн зэрэгцээ нэн хүнд болон хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байсан 89 настай эрэгтэй нас барсан таагүй мэдээтэй өнөөдрийг угтаж байна.

Тухайн иргэн нь коронавирусийн халдвар аваад ХӨСҮТ-д 24 дэх хоногтоо эмчлүүлж байсан бөгөөд 16 хоногтийн турш эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр нас барсан.

Талийгаач коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилсөн, артерийн даралт, амьсгалын дутагдал, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байсан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624582
0 эможи

keyboard_arrow_up