Б.Батчимэг: Хорт хавдартай өвчтөн химийн эмчилгээний хамтын төлбөрийг ӨНӨӨДРӨӨС ТӨЛӨХГҮЙ Б.Батчимэг: Хорт хавдартай өвчтөн химийн эмчилгээний хамтын төлбөрийг ӨНӨӨДРӨӨС ТӨЛӨХГҮЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Батчимэг: Хорт хавдартай өвчтөн химийн эмчилгээний хамтын төлбөрийг ӨНӨӨДРӨӨС ТӨЛӨХГҮЙ

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолтой холбоотой өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

Мөн энэ үеэр ЭМДЕГ-ын 1800-1363 утсаар ирсэн иргэдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг "Хорт хавдартай хүн химийн эмчилгээний хамтын төлбөрийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж төлбөр төлөхгүй болж байна. Хамтын төлбөрийн тухайд өвчтөний төлбөрийг иргэн, даатгал хэдийг төлөх вэ гэдэг нь журам дээр шинэчлэн оруулсан. Хамтын төлбөрийн тухайд өвчтөний төлбөрийг иргэн, даатгал хэдийг төлөх вэ гэдэг нь журам дээр шинэчлэн оруулсан бөгөөд төр шимтгэлийг нь даахаар болсон учир

  • группт байдаг хүн
  • ахмад настан,
  • хоригдол,
  • хүүхдээ асарч байгаа хүн гээд зорилтот бүлгүүд чөлөөлөгдөж, ор хоногийн мөнгө төлөхгүй болж байна" гэлээ.

"Хувийн эмнэлэгт шүдээ үзүүлэхэд ЭМД-аас хөнгөлөлт эдлэх үү" гэсэн иргэний асуултад ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг "Шинэчилсэн тогтоол гарснаар төр, хувийн эмнэлэг гэж ялгахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ. Хуучин бол улсын эм, үйлчилгээ үнэ төлбөргүй, хувийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ төлбөртэй гэсэн ойлголт иргэдийн дунд байгаа.  Харин шинэ тогтоолоор үүнийг өөрөөр зохицуулж өгсөн. 

Шүдний эмчилгээний хувьд "Эрүүл шүд-Эрүүл" хүүхэд хөтөлбөрийн хүрээнд ЭМДЕГ-тай эмнэлгүүдтэй гэрээ байгуулан хөнгөлөлт үзүүлэн ажиллаж байгаа. Харин шүдний эмчилгээ, үйлчилгээний чиглэлээр хувийн эмнэлгүүд шинэчилсэн тогтоолд зохицуулагдаагүй болно." гэсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал, төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний өртгийн судалгаа, эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөө зэрэгт үндэслэн тусламж үйлчилгээний төрлөөр тодорхойлдог.

Тусламж үйлчилгээний төлбөрийн мэдээлэл:

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624100
2 эможи

keyboard_arrow_up