САЙН МЭДЭЭ: ОХУ-аас ирсэн 10 мянган тун “СПУТНИК-V“ вакциныг  хүлээн авлаа САЙН МЭДЭЭ: ОХУ-аас ирсэн 10 мянган тун “СПУТНИК-V“ вакциныг хүлээн авлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: ОХУ-аас ирсэн 10 мянган тун “СПУТНИК-V“ вакциныг хүлээн авлаа

2021 оны 2 сарын 28

Arslan.mn

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины 10 мянган хүн тунг өнөөдөр манай улс хүлээн авлаа. Вакцин хүлээж авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо.

Тус вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр тээвэрлэн авчирсан бөгөөд манай улсын хүлээн авч буй гурав дахь төрлийн вакцин болж байна. 

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

Монгол улсын Засгийн газар коронавирусийн халдварын эсрэг вакциныг татаж эхлээд байна. ОХУ-аас ирсэн Спутник-V вакцины хувьд дэлхийн 40 гаруй улсад хэрэглэж байгаа. Нийт 460 мянган хүн тун коронавирусийн эсрэг вакциныг хүлээн аваад байгаа ч одоогийн байдлаар зөвхөн Astrazeneca вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байна. Синофарм, Спутник-V вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байгаа хэдий ч манай улсын хувьд дархлаажуулалтад ашиглахад хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй. ДЭМБ-аас тус вакцины эмнэл зүйн туршилт судалгааны үр дүнг нь үнэлж, яаралтай горимоор баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Халдварт өвчний төлөө хамтдаа зүтгэж буй нийт эмч, мэргэжилтнүүд, ард иргэддээ талархлаа. 

Arslan.mn
Нислэгээр ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан юм. Дараагийн ээлжний 10 мянган тун вакцин 3-р сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдсөн байна.
Засгийн газрын захиалгаар ОХУ-ийн Спутник V вакцины 20 мянган тунг хүлээж авах юм.

ОХУ-ын Н.Ф.Гамалейн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан Спутник V вакциныг манай улс яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа юм байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

ВИДЕО: 

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624067
1 эможи

keyboard_arrow_up