Нийслэлд 39 цэгт “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалт хийж байна Нийслэлд 39 цэгт “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалт хийж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд 39 цэгт “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалт хийж байна

2021 оны 2 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтыг нийт 39 цэгт хийж, 4926 буюу зорилтот бүлгийн 35 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байна

Вакциныг гурван дарааллаар хийж байгаа бөгөөд нэгдүгээрт, вакцин хийлгэхийн өмнө хүлээлгийн өрөөнд эмчид үзүүлнэ, хоёрдугаарт, дархлаажуулалт хийнэ, гуравдугаарт, дархлаажуулалт хийлгэсний дараа 30 минут эмчийн ажиглалтад байна. Иймээс дархлаажуулалт хийлгэж байгаа хүнд бусад товлолын вакциныг бодвол удаан хугацаа шаардаж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Иргэд  вакцин хийлгэсний дараа вакцин хийлгэсэн газрыг маажиж хөндөхгүй, хоёр хоног усанд орохгүй, дулаан хувцаслах, архи тамхи хэрэглэхгүй байхыг тэрбээр зөвлөв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624041
0 эможи

keyboard_arrow_up