“Нэг хаалга-Нэг шинжилгээ“-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ “Нэг хаалга-Нэг шинжилгээ“-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Нэг хаалга-Нэг шинжилгээ“-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

Засгийн газраас "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний явцын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2-р сарын 21-ны өдөр 39903 хүнд PCR шинжилгээг хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдлээ.

  • Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ. 50 нь анхны тохиолдлууд бол 52 нь ойрын хавьтлууд байна. 
  • Харин өчигдөр илэрсэн 31 тохиолдол нь өмнөх кластер өвчлөлийн ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн.

 “Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд батлагдсан тохиолдлууд нийслэлийн бүх дүүрэгт гарч байна.

Тухайлбал,

  1. Сонгинохайрхан дүүрэгт-13
  2. Баянгол дүүрэгт-5
  3. Хан-Уул дүүрэгт-17
  4. Сүхбаатар дүүрэгт-3
  5. Чингэлтэй дүүрэгт-7
  6. Баянзүрх дүүрэгт-8
  7. Багануур дүүрэгт-1 тохиолдол илэрсэн.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 26.8 хувь нь халдвар авсан нь батлагдаж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд ойрын хавьтал болсон 635 хүн байгаа бол хоёр дахь хавьтлын 1,325 хүн байна.

Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 1,852 боллоо. Улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтуудад нийт 2,178 тохиолдол бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрсэн." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623851
0 эможи

keyboard_arrow_up