Академич П.Нямдаваа: Вакцин нь халдварт өвчнийг таслан зогсоох “ЧУХАЛ ЗЭВСЭГ“ Академич П.Нямдаваа: Вакцин нь халдварт өвчнийг таслан зогсоох “ЧУХАЛ ЗЭВСЭГ“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Академич П.Нямдаваа: Вакцин нь халдварт өвчнийг таслан зогсоох “ЧУХАЛ ЗЭВСЭГ“

2021 оны 2 сарын 17

Arslan.mn

Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, академич П.Нямдаваа өчигдөр /2021.02.16/  орой  вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр” Вакцин уудаг, тариулдаг, хамраар татдаг янз бүр байна. Вакциныг тухайн өвчний үүсгэгчээс гаргаж авдаг. Хамгийн анх хүн төрөлхтөн цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг гаргаж авч байсан. 1920 оны дундаас хуучин ЗХУ-ын эмч нарын тусламжтайгаар шинэ үеийн анагаах ухаан хөгжиж, цагаан цэцэг өвчний эсрэг вакцин хийж эхэлсэн. Тус өвчний эсрэг вакцин нэвтрүүлснээр ойролцоогоор 1 сая гаруй хүний амь насыг аварсан. Ингээд цагаан цэцэг  өвчин манай улсад 1940-өөд оноос хойш огт гараагүй. Гэтэл хүчирхэг эдийн засагтай АНУ, Япон, Хятад, Энэтхэгт цагаан цэцэг өвчин гарсаар байсан. Вакцин нь халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх маш чухал зэвсэг юм.

Вакцин нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал зэвсэг гэсэн үг. Вакцинжуулалт эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой.

Товлолын дагуу дархлаажуулж эхэлснээр манай улс ихээхэн амжилт гаргасан. Вакциныг оруулж ирж хүнд тарих хүртлээ зөв хадгалах хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын дэд бүтэц хүйтэн хэлхээ чухал үүрэгтэй. ХӨСҮТ вакцин хадгалах том агуулахтай.

Манай улс вакцинжуулах дэд бүтэц, боловсон хүчин сайтай учир ийнхүү амжилттай ажиллаж байна.  ” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
623709
10 эможи

Bi
2021-02-18 23:00
Humuusiig haraad bhad neg l ih hun muulsan humuus bh um. Jinhenedee bur alingaa aldsan humuus bdg bha. Uruvdmuur umda
Оюун
2021-02-18 16:21
Вакцин бол бидний амь насыг эрүүл урт наслуулдаг шинжинлэх ухааны том ололт вм шүү
Зочин
2021-02-18 01:17
Бид Монгол эрдэмтэд, судлаачдаа их голдог. Нямдаваа шиг дэлхийд нэртэй хүн байхгүй. Толгой гэж алт. Харин төр нь огт тоохгүй.
Должин
2021-02-18 00:12
Сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа
Иргэн
2021-02-17 23:44
Ийм акадкмичаараа завлөхөө хийлгэхгүй энд тэндээс шоучиин, хөөгдсөн аашны шулам, цэрэг дагуулж ирээд үөвоүүлсэн нэрээр мөнгө хүүлэх юм аа
Зочин
2021-02-17 19:47
Монголд ямар вирус нь яваад байгааг үл мэднэ. Энэ хүний эрдэмтэн академич энэ тэр нь худлаа байхгүй юу даа.
МУ н иргэн
2021-02-17 12:51
Нямдаваа та ЭМ н сайд байлуу . Хятад вакцин сайн нтр гээд эхлэв дээ .
keyboard_arrow_up