О.Дашпагма: COVID-19-ийн эсрэг вакциныг хоёр удаа хийснээр дархлаа бүрэн тогтоно О.Дашпагма: COVID-19-ийн эсрэг вакциныг хоёр удаа хийснээр дархлаа бүрэн тогтоно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

О.Дашпагма: COVID-19-ийн эсрэг вакциныг хоёр удаа хийснээр дархлаа бүрэн тогтоно

2021 оны 2 сарын 16

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ХӨСҮТ-д ажиллаж, вакцинжуулалтын бэлтгэл ажилтай танилцлаа.

Энэ үеэрээ коронавирусийн эсрэг вакциныг хэдэн тун хийлгэснээр дархлаа тогтох талаар мэргэжилтнүүдээс тодруулав.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

"Улс орнуудад COVID-19-ийн эсрэг вакцин ихэнхдээ хоёр тун хийгдэж байна. Хоёр удаа вакцин хийлгэж байж дархлаа бүрэн тогтоно. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хийх товлол гарч байгаа. 

Богино хугацаанд, шинээр бүтээж байгаа тул бусад вакцин шиг тав, 10 жил эсвэл насан туршид дархлаа тогтооно гэж хэлэх боломжгүй. Ихэнх судалгааны материалд бичсэнээр зургаа ба түүнээс дээш сар дархлаа тогтооно, гэхдээ судлагдаж байгаа тул энэ хугацаа уртсах магадлалтай гэсэн байгаа. 

Вакцины онцлог нь нэгдүгээрт, хувь хүний дархлаатай ихээхэн холбоотой. Хоёрдугаарт, вакциныг заасан хугацаанд хийлгэх нь дархлаа тогтоох чанар их нөлөөлнө. Гуравдугаарт, хадгалалт, тээвэрлэлт горимын дагуу зөв явагдсанаар тухайн хүнд дархлаа тогтоох боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623660
0 эможи

Зочин
2021-02-16 16:40
Бүрэн тогтоно гэнэ үү ? Үнэн үү ?
keyboard_arrow_up