Өрхийн шинжилгээний үеэр ХАЛДВАР ИЛЭРСЭН БАЙРШЛУУД Өрхийн шинжилгээний үеэр ХАЛДВАР ИЛЭРСЭН БАЙРШЛУУД
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өрхийн шинжилгээний үеэр ХАЛДВАР ИЛЭРСЭН БАЙРШЛУУД

2021 оны 2 сарын 15

Arslan.mn

109,068 СОРЬЦЫГ ШИНЖЛЭХЭД 11 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр (2021.02.14) боллоо. Хурлаар "Ковид-19" цар тахлын өнөөгийн байдал, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явц, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г батлах тухай хэлэлцэв. 

2021 оны хоёрдугаар сарын 11-13-нд  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 116,258 хүнээс шинжилгээ авч, 109,068 сорьцыг шинжлэхэд 11 тохиолдол батлагджээ. 

Эхний гурван өдөр зургаан хүнээс илэрсэн бөгөөд бусад тав нь тэдний ойрын хавьтал аж. 

Батлагдсан зургаан тохиолдлын байршил:

  • БГД-ийн гуравдугаар хороо - 1
  • БГД-ийн 25 дугаар хороо - 1
  • БЗД-ийн 26 дугаар хороо - 1
  • СХД-ийн 39 дүгээр хороо - 1
  • ХУД-ийн хоёрдугаар хороо - 1
  •  ЧД-ийн хоёрдугаар хороо - 1

Нийслэлийн 411 мянган өрхийн 171 мянгаас нь шинжилгээ авсан нь 40 хувьтай байна гэсэн үг юм. Үлдсэн ес хоногт 240 мянган өрхөөс графикийн дагуу авч дуусгана. Явуулын 191 баг, шинжилгээний суурин 87 цэг, 1,934 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн болон бусад байгууллагын 794 алба хаагч, эргүүл хамгаалалтад 9,389 хүн ажиллаж байна. Улсын хэмжээнд 11,8 тэрбум төгрөгийн эмийн, PCR шинжилгээний ялгах болон шинжлэх 140,763 багц, 16 нэр төрлийн 32 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
623603
2 эможи

irged
2021-02-15 11:34
humuus mine shinjilgeegee sain ogoorei. tegej bj bogino hugtsaand karintilagdaj humih bolomjtoi boloh yum. eyreg garval ert edgeehgui bol hundruuped suuri ovchtei boloh ersdeltei bdg yum shuu
keyboard_arrow_up