“68 ойрын хавьтлын давтан шинжилгээгээр 5 хүнд коронавирус илэрсэн“ “68 ойрын хавьтлын давтан шинжилгээгээр 5 хүнд коронавирус илэрсэн“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“68 ойрын хавьтлын давтан шинжилгээгээр 5 хүнд коронавирус илэрсэн“

2021 оны 2 сарын 12

Arslan.mn

ХӨСҮТ-өөс  коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн 24 цагт  улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ  30,468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 40 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд 45,351 хүний сорьцыг цуглуулснаас 29,664 хүний шинжилгээний хариу гараад байгаа бөгөөд эдгээрээс одоогоор халдвар илрээгүй байна. 

Сүүлийн 24 цагт нийт 182 ойрын хавьтлыг гэрт нь тусгаарласан. Гэрт нь тусгаарласан ойрын хавьтлуудаас халдвар илэрвэл ХӨСҮТ рүү шилжүүлэх бөгөөд хоёр, гурав дахь давтан шинжилгээг НЭМГ-аас авна. 

Өчигдөр 250 хавьталд шинжилгээ хийсний 182 нь ойрын хавьтал байсан бөгөөд 68 ойрын хавьтлын давтан шинжилгээг хийхэд 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
623534
2 эможи

keyboard_arrow_up