Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 39 хүн, Токиогийн онгоцоор ирсэн нэг зорчигчоос халдвар илэрчээ Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 39 хүн, Токиогийн онгоцоор ирсэн нэг зорчигчоос халдвар илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 39 хүн, Токиогийн онгоцоор ирсэн нэг зорчигчоос халдвар илэрчээ

2021 оны 2 сарын 12

Arslan.mn

ХӨСҮТ-өөс  коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн 24 цагт  улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд өчигдөр 30,468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 40 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрээс нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна. Тус нислэгээр нийт 157 хүн ирсэн. Бусад 39 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсээс илэрсэн.

Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,247 болсон бол үүнээс 1,640 тохиолдол эдгэрсэн. Коронавирусийн халдвар авсны улмаас 582 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623532
0 эможи

keyboard_arrow_up