Нийслэлд халдварын өргөн тархалттай, өндөр идэвхтэй 12 голомт байна Нийслэлд халдварын өргөн тархалттай, өндөр идэвхтэй 12 голомт байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд халдварын өргөн тархалттай, өндөр идэвхтэй 12 голомт байна

2021 оны 2 сарын 06

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрээр "Нийслэлд коронавирусний халдварын өргөн тархалттай, өндөр идэвхтэй 12 голомт байна.

Тэдгээр голомтуудаас халдвар тархаж байгаа нийтлэг хэлбэр нь байгууллага хамт олон, үйлчилгээний газар, гэр бүлийн хүрээнд байна. Тухайн байгууллага, үйчилгээний газар нь эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг баримтлаагүйгээс халдвар тархах эрсдэл бий болгож байна." гэдгийг санууллаа.

Энэ сард хүний бөөгнөрөл эрс нэмэгдсэн, иргэд айлд очих, гэртээ хүн урих, олноор нийлж баяр тэмдэглэх зэргээс болж өвчлөлийн тоо нэмэгдэж байгааг анхааруулав. Иймд аль болох эрүүл мэндийн байгууллагын гаргасан заавар зөвлөмжийг баримталж, аль болох хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөв. 

Халдварын голомтын хариу арга хэмжээнд нийслэлд 2430 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Түүнчлэн Гашуунсухайт боомтод Зоонозын төвийн албан хаагчид PCR шинжилгээ авч ажиллаж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
623378
1 эможи

keyboard_arrow_up