COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 61 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 1,989 боллоо

админ
2021 оны 2 сарын 06

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

Хоёрдугаар сарын 05-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 20853 хүнд шинжилгээ хийхэд шинээр 61 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо. Эдгээр нь Улаанбаатарт илэрсэн ба бүгд ойрын хавьтлуудаас илэрсэн.

Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1479 байгаа бол нийслэл хотод нийт 1153 тохиолдол бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт 19 хүн эдгэрч гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1449 боллоо. Нийт халдвар авагсдын 73 хувийг эмчлэн эдгэрүүлээд байна.

Тухайлбал, Монгол шир компани, Гутлын цех, ББСБ, Амгалан амаржих газар болон гэр бүлийн ойрын хавьтлуудаас коронавирус илэрсэн байна.

Улаанбаатар хотод одоогийн байдлаар 10 гаруй голомт идэвхтэй байна. Зарим голомтын эх нь тодорхой бус байна. Үүнд:

  • Монгол шир ХК /нийт 45/
  • X apartment /нийт 13/
  • Сонгино хайрхан дүүргийн супермаркет
  • Гутлын цех /нийт 35/
  • БССА /нийт 42/
  • Амгалан амаржих газар /Нийт 7/

Амгалан амаржих газрын эмнэлгийн тусламж үйлчилгээ бага шаардлагатай 93 ээжийг эмнэлгээс гаргаж, бусад тусламж хэрэгтэй хүмүүсийг бусад эмнэлэг рүү шилжүүлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
623375
1 эможи

keyboard_arrow_up