“Сонгдо“ эмнэлэгт үйлчлүүлэхээр очсон иргэнээс коронавирус илэрчээ “Сонгдо“ эмнэлэгт үйлчлүүлэхээр очсон иргэнээс коронавирус илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Сонгдо“ эмнэлэгт үйлчлүүлэхээр очсон иргэнээс коронавирус илэрчээ

2021 оны 1 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Иргэд нийслэлийн дүүргүүдээс халдвар гарах эрсдэл өндөр байна. Тиймээс бүгд дор бүрнээ халдвар хаанаас ч хэзээ ч халдахад бэлэн байгааг анхаарах шаардлагатай.

Тухайлбал, өчигдөр “Сонгдо” эмнэлэгт үзүүлэхээр очсон хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан тул сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулж, PCR шинжилгээ хийхэд халдвар батлагдсан. Тухайн үед "Сонгдо" эмнэлэг үзүүлэхээр ирсэн хүнийг тэр дор нь тусгаарлаад, түргэвчилсэн тестээр шинжилсэн байна. Тиймээс ч хавьтлын тоо нь түүнд үйлчилсэн 3-4 ажилтнаас хэтрээгүй.

Сонгдо" эмнэлэгт эцсийн халдваргүйтгэл хийсэн тул  одоо хэвийн үргэлжилнэ " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622980
0 эможи

keyboard_arrow_up