БЗД-ийн 12, 17 -р хорооны оршин суугч 8, “Мөнххада“ компанийн ажилчдын гэр бүлийн 4 хүнд халдвар илэрчээ БЗД-ийн 12, 17 -р хорооны оршин суугч 8, “Мөнххада“ компанийн ажилчдын гэр бүлийн 4 хүнд халдвар илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн 12, 17 -р хорооны оршин суугч 8, “Мөнххада“ компанийн ажилчдын гэр бүлийн 4 хүнд халдвар илэрчээ

2021 оны 1 сарын 15

Arslan.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр 16,854 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр 12 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 

Тухайлбал,

  • БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох 8 хүний шинжилгээгээр коронавирус илэрсэн. 
  • "Мөнххада" компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр 4 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд бүгдээрээ хяналтанд орсон, тусгаарлалтад байсан.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,491 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
622800
3 эможи

keyboard_arrow_up