ЭМЯ: Ачтан эмнэлгийн голомтод 47, Мөнххада-д 25, Тэнүүн-Огоо-гийн голомтод 14 хүн халдвар авлаа ЭМЯ: Ачтан эмнэлгийн голомтод 47, Мөнххада-д 25, Тэнүүн-Огоо-гийн голомтод 14 хүн халдвар авлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Ачтан эмнэлгийн голомтод 47, Мөнххада-д 25, Тэнүүн-Огоо-гийн голомтод 14 хүн халдвар авлаа

2021 оны 1 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, 1-р сарын 10-ны өдөр 14261 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

"Тэнүүн-Огоо" компаниас гаралтай гэр бүлийн халдвар, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" компанитай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна. 

Өнөөдрийн байдлаар 

  • "Ачтан" эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм. 
  • "Тэнүүн-Огоо" компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол байгаа.
  • "Мөнххада" компанийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгдсэн

Баянгол дүүргийн 20186 иргэнийг өнгөрсөн баасан, бямба, ням гарагт шинжилгээнд бүрэн хамрууллаа. Өнөөдрийн байдлаар 18300 хүний шинжилгээний хариу гарснаас 8 хүнд коронавирус илэрлээ." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622667
0 эможи

keyboard_arrow_up