COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 13 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,442 боллоо

админ
2021 оны 1 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 14, 216 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүсийн эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. 

"Тэнүүн-Огоо" компаниас гаралтай гэр бүлийн халдвар, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" компанитай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна. 

 

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,442 боллоо. Үүнээс 396 хүн эдгэрээд байгаа бол 535 хүн эмчлэгдэж байгаа юм.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн 260 нь ХӨСҮТ-д, 200 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа бол хүн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7, Яармагийн 300 ортой эмнэлэгт 68 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622665
0 эможи

keyboard_arrow_up