COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 33 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,395 боллоо

админ
2021 оны 1 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны 1-р сарын 7-ны өдөр улсын хэмжээнд нийт 14,225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнд халдвар илэрсэн.  33 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

  • Хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнууд бол 31 нь халдварын голомтуудад бүртгэгдлээ. Тодруулбал, Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлийн хавьтлуудаас халдвар гарсан. Мөн "Ачтан" эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ.
  • БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн. Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна.

Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа.

Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч, гэртээ гарлаа. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,395 болсон бол үүнээс 896 хүн эдгэрсэн байна." гэв.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. 

ШУУД ҮЗЭХ: /2021.01.08/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622597
0 эможи

Зочин
2021-01-08 22:52
taslal tawidag ni ymar uchirtai ym myangiin ard
Зочин
2021-01-08 17:33
keyboard_arrow_up