САЙН  МЭДЭЭ: Өнөөдөр 127 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 711 боллоо САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 127 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 711 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 127 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 711 боллоо

2020 оны 12 сарын 26

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа:  "12-р сарын 25-ны өдөр 14227 хүнд шинжилгээ хийснээс 7 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар батлагдсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,082 болсон бөгөөд өнөөдөр 127 хүн  эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 711 боллоо. Эдгэрсэн хүмүүсийг Яармагийн эмнэлэг рүү дараагийн шатны ажиглалтад шилжүүлээд байна.

ХӨСҮТ-ийн Халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгэд өнөөдрийн байдлаар 362 хүн эмчилгээ хийлгэж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 53, хөнгөн 300 байна.

Халдварын эхний голомтууд хяналтад орж, хүрээ хязгаар нь тогтоогдсон ч дараа дараагийн голомтууд гарч ирж байна. Тиймээс бид томуугийн тандалтын тогтолцоондоо суурилан хүн амын дунд коронвирусийн тандалтыг өргөжүүлэх, сорьц авах үйл ажиллагааг эхлүүлж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
2
622310
6 эможи

Зочин
2020-12-26 13:44
Гэнэт л эдгэрсэн хүмүүсийн тоо маш ихээр нэмэгдээд ирснийг юу гэж ойлгох вэ. Өмнө нь эдгэсэн байхад нь ажилтай болж харгадах гээд эмнэлэгт бариад байсан хэрэг үү, эсвэл одоо яараад дутуу гучуу гаргаад байна уу
Зочин
2020-12-26 12:32
keyboard_arrow_up