ЭМЯ: Өчигдөр 6 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 1,069 боллоо ЭМЯ: Өчигдөр 6 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 1,069 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Өчигдөр 6 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 1,069 боллоо

2020 оны 12 сарын 24

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 11,800 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 5 нь БЗД-ийн голомтот халдвараас илэрсэн бол нэг тохиолдол нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд илэрсэн байна.

Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,069 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 584 хүн эдгэрээд байгаа бол 476 хүн эмчлэгдэж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй." гэлээ:

ШУУД ҮЗЭХ: /2020.12.24/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
622224
1 эможи

Зочин
2020-12-24 16:16
keyboard_arrow_up