Энэ сард ГССҮТ-ийн эмч, ажилчид “Хандлагын 10 хувь”  УРАМШУУЛЛАА бүтнээр нь авна Энэ сард ГССҮТ-ийн эмч, ажилчид “Хандлагын 10 хувь” УРАМШУУЛЛАА бүтнээр нь авна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэ сард ГССҮТ-ийн эмч, ажилчид “Хандлагын 10 хувь” УРАМШУУЛЛАА бүтнээр нь авна

2020 оны 12 сарын 23

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Эерэг хандлага эмчилгээний эхлэл” аяны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс шат дараатай ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь “Хандлагын 10 хувь” урамшууллын систем бөгөөд үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшууллаа авах юм.

Эмнэлгийн хувьд 11 дүгээр сараас эхлүүлсэн тус аянд иргэдийн зүгээс ямар нэгэн гомдол санал ирүүлээгүй  байна. Ингэснээр  эмч, ажилчид “Хандлагын 10 хувь” урамшууллаа бүрэн авахаар болжээ. 

Харин үйлчлүүлэгчээс гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй болох аж.

ГССҮТ нь улсдаа ганц төвлөрсөн гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байгууллага учраас 24 цагийн өндөр ачаалалтай ажилладаг бөгөөд  90 гаруй эмч, ажилтнууд байнгын жижүүртэй хонож ажилладаг.  Өдөртөө 350-450 иргэнд осол, гэмтлийн яаралтай үйлчилгээг үзүүлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622192
6 эможи

Зочин
2020-12-23 11:33
keyboard_arrow_up