ЭМЯ: Өчигдөр 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,006 боллоо ЭМЯ: Өчигдөр 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,006 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Өчигдөр 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,006 боллоо

2020 оны 12 сарын 22

Arslan.mn

Коронавируст халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 21-нд улсын хэмжээнд12,357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ.

13 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтоос үүдэлтэй бөгөөд эмнэлгийн ажилтан хоёр, сахиур хоёр, өвтөн дөрөв, гэр бүлийн хавьтал таван хүнээс халдвар илэрсэн байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,010 болсон бөгөөд 541 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 29, хөнгөн 420 байна." гэлээ.

Дотоодын халдварыг танилцуулбал 544: /2020.12.22/

  • Улаанбаатар хотод- 219
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-216
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.22/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622165
0 эможи

Зочин
2020-12-22 12:17
keyboard_arrow_up