БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод 31 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдварын тоо 531 боллоо БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод 31 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдварын тоо 531 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод 31 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдварын тоо 531 боллоо

2020 оны 12 сарын 21

Arslan.mn

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит 11:00 цагийн мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 20-нд улсын хэмжээнд 5, 969 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ.

31 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бол нэг нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тохиолдол 62 болж байна. Эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үйлчилгээ авсан иргэд халдвар авсан байгаа боловч иргэдийн оршин суудаг хаяг нийслэлийн дүүрэгт бүрт байгаа юм. Тиймээс нэлээн өргөн хүрээтэй халдвар гэж ойлгож болно. Батлагдсан тохиолдлуудыг гэрийнх нь хаягаар ангилж харвал:

  • БЗД-т оршин суудаг 50
  • БГД-т оршин суудаг 2 
  • Налайх дүүрэгт оршин суудаг 1
  • СХД-т оршин суудаг 2
  • ХУД-т оршин суудаг 1
  • Чингэлтэй дүүрэгт оршин суудаг 5 тохиолдол байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй.

ШУУД ҮЗЭХ:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622138
2 эможи

Зочин
2020-12-21 12:36
keyboard_arrow_up