ХӨСҮТ: Маск тогтмол зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байна ХӨСҮТ: Маск тогтмол зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Маск тогтмол зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байна

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.18/ ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  Өчигдөр /2020.12.17/ нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд халдвар илэрсэн. Энэ нь нийслэлийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтоос өчигдөр хоёр, өнөөдөр 18 нийтдээ 20 тохиолдол боллоо. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Ойрын хавьтал болсон эмч гэх мэт 266 хүнээс шинжилгээ хийхэд одоогоор халдвар илрээгүй байна. Үүсээд байгаа голомтыг тухайн голомтод нь хянах аргаар тандаж байна. Эмнэлгийн ажилчид болон өвчтөнүүдийн ар гэрийг гэрт нь тусгаарлаж байна.

Тиймээс ард иргэд айх хэрэггүй. Маск тогтмол зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байх тохиолдол ажиглагдаж байна. Халдварын эх уурхайг тогтоодоггүй. Цар тахлын шинэ вирус хаана ч явж болно. Бид ард иргэдийнхээ дунд халдварыг тархааж алдахгүй байхын тулд боломжит бүх зүйлээ хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
622089
2 эможи

Зочин
2020-12-18 11:36
keyboard_arrow_up