ЭМЯ: Улаанбаатарт таван хүнээс коронавирус илэрсний хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан ЭМЯ: Улаанбаатарт таван хүнээс коронавирус илэрсний хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Улаанбаатарт таван хүнээс коронавирус илэрсний хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан

2020 оны 12 сарын 17

Arslan.mn

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны газрын дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 10599 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн гурав нь батлагдсан тохиолдлын 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Харин нөгөө хоёр хүн нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс байна. Эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарч байсан ч 4-5 дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн.  Халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн гэсэн үг.  Халдварын том дэгдэлтийн дараа алаг цоог байдлаар тохиолдол бүртгэгдэх нь байдаг. Халдварыг цааш тараахгүйн тулд яаралтай арга хэмжээ авч 200 гаруй хүнийг гэр гэрт нь тусгаарлан ажиллаж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 470 боллоо.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 923 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 384 хүн эдгэрсэн бол 530 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн-481, хүндэвтэр-45, хүнд-3, маш хүнд нэг хүн байгаа юм” гэв.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 470:  /2020.12.17-ны байдлаар/

  • Сэлэнгэд - 216
  • Улаанбаатарт - 145
  • Дархан-Уулд - 45
  • Орхонд - 25
  • Дорноговьд - 32
  • Говьсүмбэрт - 4
  • Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.

Arslan.mn

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: /2020.12.17/

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622066
1 эможи

Зочин
2020-12-17 20:02
Зочин
2020-12-17 13:34
keyboard_arrow_up