СЭМҮТ: ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж байна СЭМҮТ: ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭМҮТ: ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж байна

2020 оны 12 сарын 16

Arslan.mn

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр СЭМҮТ-өөс “ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн хэрэгжилтийг аймаг, дүүргийн түвшинд эрчимжүүлэхэд шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа” сэдэвт цахим болон танхимын сургалтыг эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна.

Цахим сургалтанд орон нутгийн бодлого боловсруулагч шийдвэр гаргагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд идэвхтэй оролцож байгаа бөгөөд цаашид дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдийн  удирдах мэргэжилтнүүд, ХБӨ хариуцсан эрүүл мэндийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид оролцох юм.

Энэхүү сургалт зохион байгуулагдсанаар сургалтанд оролцогчид төдийгүй орон нутгийн ба халдварт бус өвчний эрсдалт хүчин зүйлийн анхдагч шалтгаан болсон тамхины орц, найрлага, ялгаруулах бодисын хор хөнөөлийн буруу мэдээлэл, шууд ба шууд бус, брэнд өргөтсөн зар сурталчилгааг хориглох, илрүүлэх, ТХСК-ын хэрэгжилтэнд Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Arslan.mn

Олон нийтэд янжуур төдийгүй олноор ам дамжуулан татах усан тамхи, электрон тамхины хор хөнөөлийг хүргэх Ковидоос сэргийлэхэд мэдлэг нэмэх мэргэжилтнүүдийн чадавхи нэмэгдэх цаг үеэ олсон сургалт болж байна.

Мөн тамхины хяналтын суурь конвенци, түүний протокол / Монгол хэл дээр/, удирдамжид заасан зөвлөмж гарын авлага, боломсруулсан мэдээллийг цахимаар болон хэвлэн өгч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622034
0 эможи

Зочин
2020-12-16 13:47
СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up