Сэлэнгэ аймагт шинээр таван тохиолдол батлагдаж, дотоодын халдварын тоо 459 боллоо Сэлэнгэ аймагт шинээр таван тохиолдол батлагдаж, дотоодын халдварын тоо 459 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймагт шинээр таван тохиолдол батлагдаж, дотоодын халдварын тоо 459 боллоо

2020 оны 12 сарын 14

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 10-нд улсын хэмжээнд 8,574 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 5 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Таван тохиолдол бүгдээрээ Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хүмүүс бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна.

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.

Дотоодын халдварын нийт тоо 459 боллоо.

Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 912 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн." гэлээ.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 459: /2020.12.14-ний байдлаар/

  •     Сэлэнгэд - 213
  •     Улаанбаатарт - 138
  •     Дархан-Уулд - 45
  •     Орхонд - 25
  •     Дорноговьд - 31
  •     Говьсүмбэрт - 4
  •     Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621978
0 эможи

Зочин
2020-12-14 13:34
keyboard_arrow_up