А.Амбасэлмаа: Бусад голомтод шинэ тохиолдол нэмэгдээгүй А.Амбасэлмаа: Бусад голомтод шинэ тохиолдол нэмэгдээгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Бусад голомтод шинэ тохиолдол нэмэгдээгүй

2020 оны 12 сарын 13

Arslan.mn

Улсын хэмжээнд өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд улсын хэмжээнд 14,987 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Уг тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан сувилагч бөгөөд тусгаарлалтын 14 хоногийнхоо долоо дахь өдөрт шинжилгээ өгөхөд  халдвар илэрсэн бөгөөд бусад голомтод халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Ингэснээр Монгол Улсад дотоодод болон зөөвөрлөгдөн орж ирсэн нийт батлагдсан тохиолдлын тоо 907 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрсэн. 

Коронавирусийн халдвар авсны улмаас 514 хүн эмчлэгдэж байгаагаас 429 хүний бие хөнгөн, хүндэвтэр 79, хүнд 5, маш хүнд хүн нэг байна. " гэлээ.

Дотоодод бүртгэгдсэн 454 тохиолдол:

  • Улаанбаатарт 138
  • Сэлэнгэ 208
  • Орхон 25
  • Архангай 3
  • Дархан-Уул 45
  • Говьсүмбэр 4
  • Дорноговь 31

 /2020.12.13-ны байдлаар/

  • ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 17
  • Цэргийн төв эмнэлэгт - 4
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621950
0 эможи

Зочин
2020-12-13 12:59
Хүн
2020-12-13 11:35
Хүн амынхаа тоотой харьцуулахад монгол улс covid 19 ын вирусэнд живсэн байна. Халдвар дэндүү олон хүнд тархаж өвчитнүүдийг өвчтэй сувилагч, эмч нар эмчилж байсан гээд бодохоор Монголд ЭМЯам, УОКомисс байгуулж ажиллуулахгүй бол болохгүй болсон байна. Тэгээд Засгийн газар эмхлэн байгуулах ажлыг хийхгүй бол халдвар, цар тахалын үед төр засаггүй байгаад байж болмооргүй байна. Коммунистуудын гэмт бүлэглэл МАН ын тоглоомын төр, засаг нэртэй гэмтнүүдийг гай тарьдаг гэдгийг монголчууд мэдэж байгаа.
keyboard_arrow_up