Сэлэнгэд дөрөв, Дорноговьд гурван тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар 404 боллоо Сэлэнгэд дөрөв, Дорноговьд гурван тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар 404 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэд дөрөв, Дорноговьд гурван тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдвар 404 боллоо

2020 оны 12 сарын 06

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, аймгийн салбар лабораторид нийт 14,019 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 700 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байсан бөгөөд долоон сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Бусад тандалтын сорьцод халдвар илрээгүй.

  • Долоон тохиолдлын дөрөв нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь гэр бүлийн хавьтлууд юм.

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
621811
2 эможи

Зочин
2020-12-07 19:14
Зочин
2020-12-06 13:16
keyboard_arrow_up