COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд 12 мянган иргэн хамрагджээ

админ
2020 оны 12 сарын 05

Arslan.mn

 Коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд тандалтын зорилгоор энэ сарын 4-нд эхэлсэн “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд одоогоор 12 мянга гаруй иргэн хамрагдсан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа хэллээ.

Тэрбээр, ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр уг мэдээллийг танилцуулсан юм.

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу нийслэлийн 70 мянган өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг 7 хоногийн хугацаанд зохион байгуулж буй юм. Өрхийг дүүргүүдийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв сонгож байгаа бөгөөд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсхүл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг зэргийг харгалзаж байгаа аж.

Дүүргүүдээс шинжилгээнд хамруулах өрхийн тоо:

  • Баянзүрх, Баянгол дүүрэг-20 мянга
  • Сонгинохайрхан дүүрэг-13 мянга
  • Хан-Уул дүүрэгт 6000
  • Сүхбаатар дүүрэгт 4500
  • Чингэлтэй дүүрэгт 3000
  • Багануур дүүрэгт 2000
  • Налайх дүүрэгт 1000
  • Багахангай дүүрэгт 500 өрх байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621806
1 эможи

Зочин
2020-12-05 18:39
Зочин
2020-12-05 13:20
keyboard_arrow_up