Маргаашаас нэг өрхөөс нэг хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулна Маргаашаас нэг өрхөөс нэг хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Маргаашаас нэг өрхөөс нэг хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

2020 оны 12 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн онцгой комиссосс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шуурхай штабын  удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийнэ.

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Ялангуяа, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар дүүргүүдийн Онцгой комисс болон Шуурхай штабуудад үүрэг чиглэл өгч буй.

Шинжилгээ авах 30 цэг

  • Баянгол дүүрэгт 6 цэг,
  • Баянзүрх дүүрэгт 6 цэг,
  • Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг,
  • Сүхбаатар дүүрэгт 3 цэг,
  • Хан-Уул дүүрэгт 4 цэг,
  • Чингэлтэй дүүрэгт 2 цэг,
  • Багануур дүүрэгт 2 цэг,
  • Налайх дүүрэгт  2 цэг,
  • Багахангай дүүрэгт 1 цэг байх юм.

Ялангуяа, халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулах чиглэлд энэ үйл ажиллагааг зохион байгуулна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621754
5 эможи

keyboard_arrow_up