ЭМЯ: Өчигдөр 7 хүнээс коронавирус илэрч, бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 819 боллоо ЭМЯ: Өчигдөр 7 хүнээс коронавирус илэрч, бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 819 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Өчигдөр 7 хүнээс коронавирус илэрч, бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 819 боллоо

2020 оны 12 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 16,599 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 500 гаруй нь хавьтлуудын шинжилгээ байсан бөгөөд долоон хүний сорьцод коронавиурс илэрлээ.

Орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгсөн 16,000 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Архангай, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 819 боллоо. Өнөөдрийн байдлаар 365 хүн эдгэрээд байгаа бол ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна."гэлээ.

Дотоодод гарсан 376 халдвар: (2020.12.03-ны байдлаар)

  • Сэлэнгэд 189
  • Улаанбаатарт 91
  • Дархан-Уулд 44
  • Орхонд 24
  • Дорноговьд 21
  • Говьсүмбэрт 4
  • Архангайд 3 батлагдсан тохиолдол байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.03/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
621735
2 эможи

Хотын иргэн
2020-12-03 15:00
Маш бүрхэг мэдээлэл өгөх юмаа.Сэтгүүлчид асуухад л нэмж гарсан тохиолдолуудаа хэлдэг. Цаанаас нь зориуд заадаг юм шиг бна.
Зочин
2020-12-03 12:07
Ах нь
2020-12-03 11:13
Энэ Амбасэлмаа гээд хэл ам нь орооцолдсон, ярьж байгаа мэдээлэлээ мэдэхгүй чавганцыг яаралтай солиочээ! Юу ярьж байгаа нь ч ойлгогдохгүй
keyboard_arrow_up