ЭХЭМҮТ дэлхийн жишигт хүрсэн АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ТАСАГТАЙ боллоо ЭХЭМҮТ дэлхийн жишигт хүрсэн АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ТАСАГТАЙ боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ дэлхийн жишигт хүрсэн АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ТАСАГТАЙ боллоо

2020 оны 12 сарын 03

Arslan.mn

ЭМЯ-ны дэмжлэг, Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны төслийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн Ариутгал халдваргүйтгэлийн тасагт иж бүрэн засвар хийж, хамгийн сүүлийн үеийн дамжлагат техник технологи суурилуулан үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Төслийн хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийн олон дамжлагат автомат систем, бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, агааржуулалтын систем бүхий вакуумжсан ариун орчин буй боллоо.

Arslan.mn

Мөн тус төв нийт гурван тонн цэвэр усны нөөцийн банк бүхий ус цэвэршүүлэх системтэй болов. Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн бүтэц зохион байгуулалт, урсгалыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн бүрэн өөрчилж, их засвар хийсэн байна.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр “Сүүлийн жилүүдэд өндөр түвшний мэс засал, оношилгоо эмчилгээний шинэ технологиуд ар араасаа хурдацтай нэвтрэхийн хэрээр ариутгал, халдваргүйтгэлийн тогтолцооны шинэчлэл хурцаар тавигдах болоод байв. Ийнхүү өвчтөнд үзүүлэх тусламжийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах, эмнэлгээс шалтгаалах халдварыг бууруулахад асар том ахиц дэвшил гарлаа” хэмээн онцлов.

Мөн төслийг дэмжсэн болон хэрэгжүүлэн ажилласан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа болон  бусад хүмүүст  талархал илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621728
0 эможи

Зочин
2020-12-03 12:06
keyboard_arrow_up