Шинээр Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 369 боллоо Шинээр Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 369 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шинээр Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 369 боллоо

2020 оны 12 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

“Өчигдөр улсын хэмжээнд нийт 12,015 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 259 нь хавьтал болсон хүмүүс бөгөөд эдгээрээс 11 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. 

Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох гэр бүлийн гишүүд, хамт ажилладаг хүмүүс байна. Сэлэнгэд 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь мөн ойрын хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрлээ. Орхон аймагт ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтлын 2 хүнээс халдвар илэрсэн. 

Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангайд сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 812 болсон бөгөөд 358 хүн эдгэрсэн бол 445 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621702
0 эможи

Зочин
2020-12-02 12:50
keyboard_arrow_up