Я.Амаржаргал: Хөдөө орон нутгийг зорихоосоо 48 цагийн өмнө шинжилгээг өгсөн байх шаардлагатай Я.Амаржаргал: Хөдөө орон нутгийг зорихоосоо 48 цагийн өмнө шинжилгээг өгсөн байх шаардлагатай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Амаржаргал: Хөдөө орон нутгийг зорихоосоо 48 цагийн өмнө шинжилгээг өгсөн байх шаардлагатай

2020 оны 11 сарын 26

УОК-оос гаргасан шийдвэрийг яг одоо танилцуулж байна. 
Arslan.mn

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн Я.Амаржаргал: 

20 шинжилгээ авах байрыг гаргаад байна. Иргэн шинжилгээ өгөхдөө 119.mn сайтад бүртгүүлж, өөрийн оршин суугаа хаягаа оруулахад автоматаар шинжилгээ өгөх газар, цаг нь гарч ирнэ. Иргэд үүнээс сонголтоо хийж, хамгийн ойрхон газраа шинжилгээгээ өгөх юм. Шинжилгээний цагаас хоцорч болохгүйг анхааруулж байна. PCR шинжилгээний аргаар шинжилгээг авах бөгөөд 6-8 цагийн дараа шинжилгээний хариу 119.mn сайтад байршина. Хөдөө орон нутгийг зорихоосоо 48 цагийн өмнө шинжилгээг өгсөн байх шаардлагатай.  Шинжилгээний хариуг QR кодтойгоо биедээ авч явна. Орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай. Үүний дараа эрүүл мэндийн байгууллагадаа хандаж дахин шинжилгээ өгөх ёстой. 85000 хүнд шинжилгээ хийх амаргүй ч бид үүнийг хийнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621545
0 эможи

keyboard_arrow_up