НИЙСЛЭЛ: 7 дүүрэгт коронавирусийн ХАЛДВАР бүртгэгджээ НИЙСЛЭЛ: 7 дүүрэгт коронавирусийн ХАЛДВАР бүртгэгджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НИЙСЛЭЛ: 7 дүүрэгт коронавирусийн ХАЛДВАР бүртгэгджээ

2020 оны 11 сарын 24

Arslan.mn

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 54-т хүрлээ. 

Улаанбаатар хотын долоон дүүргийн 16 хороонд амьдарч, ажилладаг иргэд коронавирусийн халдварт өртжээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон байна. Тиймээс 46 хүнийг тусгаарлаад байсан бөгөөд тэдгээр хүмүүсийн давтан шинжилгээгээр нэг хүнээс халдвар илэрлээ. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эмнэлгийн сувилагч байна. Гурав дахь хүн мөн өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буян-Ухаа хорооллын оршин суугч байгаа.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлуудын гэрийн байршил тухайн дүүрэгт байгаа боловч тэр хүмүүс янз бүрийн арга хэмжээнд халдвар авсан хүмүүстэй хамт оролцсон. Үзвэр үзсэн караокед орсон хамт хоол идсэн бариа засал хийсэн ийм хүмүүс өвдсөн.

  • Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 16, 18, 13 дугаар хороо
  • Баянгол дүүргийн 18, 1, 4, 6 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 19 дүгээр хороо
  • Хан-Уул дүүргийн 21, 10, 16 дугаар хороо
  • Багануур дүүргийн 4
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг, амьдардаг хүмүүс коронавирусийн халдварт өртсөн байна" гэлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
4
yay an post
1
sad an post
9
ouch an post
2
confuse an post
1
angry an post
5
621493
28 эможи

Зочин
2020-11-25 10:51
илэрсэн цөөн хавьтлыг барьж чадахгүй тараагаад байгаа гэсэн үг үү
Зочин
2020-11-24 21:53
Юун төрсөн өдөр вэ? Галзуу хүмүүс юмаа
Зочин
2020-11-24 13:27
Зочин
2020-11-24 12:37
тэр төрсөн өдөр нь хэзэээ болсон юм? дотоодын халдварыг албан ёсоор зарлахын өмнө үү эсвэл дараа нь уу гэдэг сонин байна
Ах нь
2020-11-24 11:40
Ерөнрхийдөө хотыг тойроод гэр хороололынхон дийлэнх нь гэсэн үг
keyboard_arrow_up