ЭМЯ: Улаанбаатарт 11 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 204 боллоо ЭМЯ: Улаанбаатарт 11 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 204 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Улаанбаатарт 11 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 204 боллоо

2020 оны 11 сарын 23

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна./2020.11.23 11:00 цагийн байдлаар/

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр буюу 2020 оны 11-р сарын 22-ны 17:00 цагаас хойш Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Гурван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн. Бусад нь 20, 21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг 24-48 цагийн дотор олж, тусгаарлаж байгаа.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал 883 хүнийг тусгаарлан, үүнээс 39 хүнийг гурав дахь давтан шинжилгээг хийсэн байна.

Бусад таван аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй

11 дүгээр сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3,011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17:00 цагаас хойш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 20 тохиолдолтой байгаа. Мөн Дорноговь, Орхон аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус тус 17 тохиолдолтой байгаа. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, 1 тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
angry an post
621447
8 эможи

Зочин
2020-11-23 12:52
Юу яриад байгаан бэ дөнгөж сая наад авгай чинь Сэлэнгээс бусад газар нэмж бүртгэгдсэн тохиолдол алга гэсэн биздээ
Зочин
2020-11-23 12:41
Зочин
2020-11-23 12:03
Selenge aimgiihan Darhaniih shig bvgdeeree shinjilgeendee ormoor ymdaa
keyboard_arrow_up