ЭМЯ: 11:00 цагаас хойш Коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол шинээр нэмэгдлээ ЭМЯ: 11:00 цагаас хойш Коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол шинээр нэмэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 11:00 цагаас хойш Коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол шинээр нэмэгдлээ

2020 оны 11 сарын 21

Өнөөдөр 17:00 цагаас хойш дөрвөн тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 582 боллоо. Эдгээр тохиолдлууд нь ихэвчлэн ойрын хавьтлын иргэд байна. Иргэдийн хувьд бидний авч хэрэгжүүлж байгаа ажилд гар бие оролцож байгаад маш их баярлалаа. Таван аймагт гарч байгаа багц өвчлөлүүд төмөр зам дагасан аймгуудад гарч байна. 

Ингээд Дорноговь аймгийн хувьд 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд кластер маягаар бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 146 боллоо. Дотоодын халдварын тоо:

  • Улаанбаатар хотод-38
  • Сэлэнгэ аймагт-58
  • Орхон аймагт-17
  • Говьсүмбэр аймагт-1
  • Дархан-Уул аймагт-16
  • Дорноговь аймагт- 16 тохиолдол бүртгэгдээд байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 582 болсон бөгөөд одоогоор 337 хүн эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2 хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Мөн нутаг буцаасан нийт 7 хүн байгаа юм.

ХӨСҮТ-д одоогоор 238 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хүнд-2, хүндэвтэр-42, хөнгөн-194 хүн байна.

 

Иргэд та бүхэн дархлаагаа маш сайн дэмжих хэрэгтэй. Зөв хооллох, шингэний хэрэглээг өдөрт 5-8 аяга шингэн зүйлийг бүлээн халуунаар нь хэрэглэх хэрэгтэй. Чихрийн агууламж ихтэй зүйл, даршилсан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мах махан бүтээгдэхүүнийг халуун, шөлтэй байдлаар идэх нь та бүхний дархлааг дэмжинэ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь дархлааг дэмжихэд дэмтэйг хэлмээр байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621416
0 эможи

Зочин
2020-11-22 20:40
Зочин
2020-11-21 18:36
Цөөхөн хүн амтайн хэрэг юу билээ.Богино хугацаанд хумих бололцоо бишүү.Сайн яривал хамаатан шахуу болчих гээд байдаг улс билээ бид
keyboard_arrow_up