ЭХЭМҮТ-ийн Зайн анагаахын сүлжээ өргөжлөө ЭХЭМҮТ-ийн Зайн анагаахын сүлжээ өргөжлөө
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Зайн анагаахын сүлжээ өргөжлөө

2020 оны 11 сарын 21

ЭХЭМҮТ зайн анагаахын сүлжээгээр орон нутаг, бусад эрүүл мэндийн байгууллагад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах олон жилийн туршлагатай билээ.

Энэ удаад тус төвийн 5 сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг (Нярай судлалын ЭЭТ, Нярайн ЭЭТ, Хүүхдийн ЭЭТ, Мэс заслын ЭЭТ, Эх барих эмэгтэйчүүдийн ЭЭТ) хоорондоо бодит цагийн теле-анагаахын хамгийн сүүлийн үеийн технологийг суурилуулж, холболтоо хийв.

Ингэснээр хүнд өвчтөний оношилгоо эмчилгээний асуудлыг хурдтай шийдвэрлэх боломж улам нэмэгдэв.

Энэхүү системийг ДЭМБ, ЭМЯ-ны дэмжлэг туслалцаатай хэрэгжүүлснийг халдварт цар тахлын үед ашиглалтанд орууллаа.

ДЭМБ-ын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй энэ төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ГССҮТ, Цэргийн Төв Эмнэлэг, "Яармагийн 500 ортой Эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгуудад энэхүү систем суурилагдсан бөгөөд дараа 7 хоногт хоорондоо холбогдох боломжтой болох юм.

Өнөөдөр ЭМ-ийн дэд сайд Ш.Анхмаа ЭХЭМҮТ-д ажиллаж, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаатай танилцах явцдаа шинэ системийн үйл ажиллагааг эхлүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621406
0 эможи

Зочин
2020-11-22 20:39
Зочин
2020-11-21 13:32
keyboard_arrow_up